Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн Үндсэн хуулийн мэдлэг, мэдээлэл сайжирсантай холбоотой цэцэд мэдээлэл гаргах тоо жил ирэх тусам өсөж байгааг онцолж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх өндөр хариуцлагатай алба болохыг дурдаж, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байх, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд тодорхой хязгаарлалтууд орсон талаар онцолж, Үндсэн хуулийн цэц болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.