Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ТУХАЙ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот


Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Дондовын Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Дондовын Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.




ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                      А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл