Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жил, Парламентын ажлын алба УИХ-ын Тамгын газрын 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсад үндэсний парламент судлалыг хөгжүүлэх, парламентын түүх бичлэгийн санг баяжуулах зорилгоор эрдэм шинжилгээний өгүүллүүдийг доорх дэд сэдвийн хүрээнд шалгаруулж авна.
- Үндсэн хууль ба хууль тогтоох үйл ажиллагаа
- Эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох эрх мэдэл
- Монгол Улс дахь парламентат ёсны хөгжил, сорилт
- Парламентын ардчилал
- Цахим парламент
- Парламентын хянан шалгах түр хороо
- Төсөв дэх парламентын оролцоо, хүрээ
- Парламент ба ардчилсан сонгууль
- Парламент ба улс төрийн намын төлөвшил
- Парламент ба иргэдийн оролцоо
- Парламентын боловсрол
- Улсын Их Хурлын ажлын алба
Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл дараах агуулгын шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Парламентат ёсны төлөвшилд хувь нэмэр оруулахад чиглэсэн байх
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны тодорхой арга зүйг ашигласан байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Санаагаа товч, тодорхой илэрхийлсэн байх
- Харьцуулсан судалгаа хийсэн байх
- Онолын болон практик ач холбогдолтой байх
Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл дараах хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Бүтээлийг Microsoft Word-ын сүүлийн хувилбар дээр бичгийн цаасны А4 хэмжээтэй, босоо хэлбэртэй байна. – [Ariаl, мөр хоорондын зай нэг буюу single]
- Бүтээл нь гарчиг, зохиогчийн нэр, албан тушаал, товчилсон үгийн тайлбар, тойм агуулга болон үндсэн хэсэг, ном зүй, хавсралт мэдээлэл гэсэн үндсэн бүтэцтэй байна. Мэдээллийг хууль тогтоогчдод ойлгомжтой, товч тодорхой, график, зураг дүрслэл сайтай байхаар боловсруулж ирүүлнэ.
- Товч агуулгыг өгүүллийн гол утгыг 100 үгнээс илүүгүй үгэнд багтаах ба үндсэн хэсгээс ялгаж бичнэ. – [Ariаl, 10pt]
- Бүтээл нь товч агуулга, түлхүүр үг, ном зүйг оролцуулалгүйгээр 3000-аас доошгүй үгтэй (эсхүл 5-аас илүүгүй хуудас) байна.
- Бүтээлд ашигласан эх сурвалжийг эшилсэн байна. Эшлэлийг хуудас тус бүрийн доор (footnote) баталсан загварын дагуу хийнэ. – [Ariаl, 10pt]
- Нэр томьёоны тайлбар, тодруулгыг тусгай тэмдэгт ( * )-ээр тэмдэглэж, тухайн хуудас бүрийн доор (footnote) дэс дарааллуулан бичнэ. – [Ariаl, 10pt]
- Ном зүй нь гагцхүү тухайн бүтээлд ашигласан бүтээлээс бүрдэнэ. Ном зүйг бүтээлийн ард баталсан загварын дагуу хийнэ. – [Ariаl, 11pt]
- Бүтээлд багтсан хүснэгтэн болон зурган (график, схем, диаграмм) мэдээлэл тус бүр нь уншигчдад ойлгомжтой байхаас гадна нэр, тайлбар, дугаар нь тодорхой байна.
- Хүснэгтэн мэдээллийн агуулга товч, тодорхой, эмх цэгцтэй байна. – [Ariаl, 10pt]
- Сэтгүүлд нийтлүүлэх аливаа зураг нь сэтгүүлд хэвлэгдэхүйц чанарын шаардлага, нягтаршилтай байна. Шаардлагатай тохиолдолд зургийг өгүүллээс тусдаа файл хэлбэрээр илгээнэ.
Зохиогч өөрийн зураг, ажлын харьяалал, эрдмийн цол зэрэг, холбоо барих цахим хаяг, утасны дугаарыг өгүүллийн хамт доорх хаягаар 2020 оны 10 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү.
Сэтгүүлийн редакц: Цахим хаяг: prs@parliament.mn Утас: 51-262520, 51-260443