Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ГИШҮҮН ЗАРИМ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН САНАЛЫГ ЗӨВШИЛЦСӨН ТУХАЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 4 дүгээр                                                                                             Улаанбаатар

сарын  23-ны өдөр                                                                                                    хот

 

 Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсаас НҮБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар  хэлэлцлээ.

 Монгол Улсаас Антигуа Барбуда Улс, Багамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Бүгд Найрамдах Барбадос Улс, Белиз Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улс, Бүгд Найрамдах Бурунди Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Жибути Улс, Экваторын Бүгд Найрамдах Гвиней Улс, Эритри Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Маврики Улс, Бүгд Найрамдах Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Палау Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Сент Люси Улс, Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Бүгд Найрамдах Суринам Улс, Свазиландын Хаант Улс, Бүгд Найрамдах Того Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Вануату  Улстай  тус тус дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, зөвшөөрөв.

Дээрх 29 улстай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд гарын үсэг зурсан дарааллаар нь багцлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс гадна, дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг улс тус бүрээр боловсруулан оруулж ирэхийг Гадаад харилцааны яаманд даалгалаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 30.3-д заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан болно.  

 

 

 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                                        Ц.ЦОЛМОН                                                                         

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл