Цэс

Холбоо барих

Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв

    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар өнөөдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгээс явуулах үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.


    Гишүүд мэдээлэлдээ, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нэрээр боловсролын салбарт багагүй туршилтууд хийгдэж олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан тухай болон тухайн туршилтуудаас хамгийн амжилттай хэрэгжиж, үр дүнд нь төгсөгчдийн дийлэнх нь дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэн олон улсын тэтгэлэг ихээр авч чадсан үр дүн гарсан хөтөлбөр бол Кембриж юм гээд цаашид Кембрижийн стандарт бүхий сургуулиудын тоог нэмэгдүүлэх шаардлага, түүнийг дагуулж үндэсний хөтөлбөрийн шинэчлэл хийх, үндэснийхээ боловсролын стандарт, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тиймээс Монголын үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсад өрсөлдөх чадвартай Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан болохыг гишүүд мэдээлэлдээ дурьдсан юм.


    Лобби бүлгийн гишүүд энэ парламентын үед Кембрижийн хөтөлбөрийг нийт хүүхдэд тэгш хүртээмжтэй байдлаар үр дүнд хүргэх гол зорилгоор нэгдэж идэвхтэй үйл ажиллагаа явуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл