Цэс

Холбоо барих

Инфографик:Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

     Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга , инфографикийн хамт хүргэж байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон баталлаа.


    Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар тогтоолоор “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Уур амьсгалын өөрчлөлтийг хэрэгжүүлэх санхүүгийн механизм болох Уур амьсгалын ногоон сантай хамтран 2013 оноос идэвхтэй хамтран ажиллаж 10 гаруй хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийн төслүүдийг батлуулаад байна. 

    Монгол Улс 2019 онд уур амьсгалын ногоон сангаар нийт 7 хөрөнгө оруулалтын төсөл батлуулсаны дотор 6 төсөл хэрэгжиж, 2 төслийн санал батлуулахаар санд хүргүүлээд байна. 

    Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд олон улсын түвшинд хүлээсэн үүрэг болон үндэсний түвшинд тодорхойлсон тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ногоон сангийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж үзэж “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногооны сан хоорондын хэлэлцээр”-ийг Улсын Их Хурлаар соёрхон баталлаа. 

    “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй бөгөөд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул Улсын Их Хурал соёрхон баталсан. 

 

Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл