Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 3
Улаанбаатар хот

Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай

         Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилттэй Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгээс танилцсан дүнг хэлэлцээд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо /Ч.Содномцэрэн/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/ нарт үүрэг болгох нь:

            1/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулах Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллүүд зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, нягтлан засах;

                2/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гадаадад амьдарч байгаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг эрчимжүүлэх, иргэний бүртгэлийн зөрчилтэй байгаа сонгогчийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, цахим үнэмлэх олгох ажлыг чирэгдэлгүйгээр зохион байгуулах;

           3/.Сонгуулийн ажлыг зохион байгуулах төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг иргэдэд таниулах, саналаа идэвхтэй өгөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажиллагааг оновчтой зохион байгуулах;

           4/.Саналын хуудасны программыг боловсруулах үйл ажиллагааны явцад хяналт тавих бололцоогоор улс төрийн намуудыг хангах, программын аудит хийлгэх, аливаа маргаан, эргэлзээ гаргахгүйгээр сонгуулийн санал авах, тоолох, дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулах.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо дарга /Ж.Батзандан/-д үүрэг болгосугай.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.