Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 16 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх обьектын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ.
Тогтоол ёсоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв, Дөргөний усан цахилгаан станц зэрэг обьект дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс зэрэг обьект дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад, Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, “Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр зэрэг обьект цагдаагийн төсөвт хамгаалалтад байхаар тус тус тогтоожээ.
2013 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор тусгай зориулалтаар 2013 онд угалз 15, тэх 32, халиун буга 10, саарал чоно 50, бор гөрөөс 40, зэрлэг гахай 10 толгойг агнуулах, 200 толгой тул загас барьж буцаан тавиулахаар тус тус тогтоосон байна.
Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэн гүйцэтгэх зам барилгын ажлын жагсаалтыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн “Авто замын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолоор баталсан байна. .

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2013 оны 4 дүгээр сарын 26
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл