Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн хуралдааны тойм /2020.04.21/

 

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг

Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт

бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий

ажлын хэсгийн хуралдаанытойм /2020.04.21/

            Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхийажлын хэсгийн хурал 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 12:20 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдав.  

Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнЯ.Санжмятав, Б.Саранчимэг, Х.Болорчулууннар болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Д.Ганболд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ц.Навчаа Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Э.Сансарбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчА.Энхбат тус яамныБайгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга, Н.Батзаяа тус яамны Ой, Ус, Тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга, Г.Энхмөнх тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, С.Бадарчин тус яамны Ой, Ус, Тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн, Д.Одончимэг Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, П.Хүрэлхүү Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын тосны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Х.Баярхангай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны геологи уул уурхайн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын геологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Л.Мандваа Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, Х.СүрэнхоролХууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, Н.Дашдэмбэрэл Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Н.Наранцогт, зөвлөх Д.Нарантуяа, референт Ц.Рэнцэнтогтох нар оролцлоо.

            Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Элдэв-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулснаар хуралдаан эхлэв.Хуралдаанааражлын хэсгийн ахлагч болон гишүүд дэд ажлын хэсгийн гишүүдээс тогтоолын төслийн талаар асуулт, тодруулга авч харилцан санал солилцов. Дэд ажлын хэсгийн гишүүдийн бэлтгэсэн 4 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн, саналаа нэгтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр  тогтов.

            Хуралдаан 13:40 цагт дуусав.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл