Цэс

Холбоо барих

Инфографик: Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


  Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

  Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн. 

    Уг хөтөлбөрийг дараах 3 үе шаттай хэрэгжүүлнэ:


    1 дүгээр үе шатны төслийн хүрээнд дараах ажлуудыг хийнэ. 

(2019-2024; АХБ - 76.14 сая ам.доллар, ХКОМЯС - 3.48 сая ам.доллар) 

  • Хан-Уул дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах; 
  • 2 аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажил; 
  • Улаанбаатар хотын гэр хорооллын 4 өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх; 
  • 5 сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах; 
  • Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах; 
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ) болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхыг хөгжүүлэх; 
  • эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх. 

2 дугаар үе шатны төслийн хүрээнд дараах ажлуудыг хийнэ. 

(2022-2026; АХБ-40.71 сая ам.доллар)

  • Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах; 
  • 1 сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах; 
  • Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх; 
  • НЭМГ болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхыг хөгжүүлэх; 
  • эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах. 
  • Хан-Уул дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах ажлын үргэлжлэл. 

3 дугаар үе шатны төслийн хүрээнд дараах ажлуудыг хийнэ.

(2025-2029; АХБ-41.49 сая ам.доллар)

  • Улаанбаатар хотын 6 өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх; 
  • Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх; 
  • НЭМГ болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхыг хөгжүүлэх; 
  • эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах. 
  • Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах ажлын үргэлжлэл. 


Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл