УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дэд хэсгийн хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдлаа. Хуралдаанаар дэд хэсэг Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу Хилийн боомтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалд хилийн боомтын аюулгүй байдлын асуудал болон худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтод хяналтын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал хэрхэн тусгах талаарх танилцуулга хийж санал солилцлоо.
Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа