Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 31 дугаарын тойм


    Энэ удаагийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн хамт нийтэлсэн. Уг хэлэлцээрт “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 21 зүйлтэй, эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг зүйл бүрээр зохицуулсан байх бөгөөд зардал, эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан байна. Түүнчлэн хэлэлцээрээр хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх боломжтой болох аж. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах  байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах  эрх зүйн орчин бүрдэх юм байна.

    Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг  эгүүлэн татаж, тохоон томилсон талаарх болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөнэсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хамт тус тус нийтэллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.                          

             

  

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл