Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.06.30) 91 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав. Тус зарлигт: 

“Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл