Цэс

Холбоо барих

Тамгын газрын ажилтнуудад зориулан мэдээлэл, сургалт зохион байгууллаа


Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан "Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, хууль тогтоолын төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үе шатанд анхаарах зүйлс" сэдэвт мэдээлэл, сургалтыг өнөөдөр /2020.07.22/ Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс зохион байгууллаа.

Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор уг мэдээлэл, сургалтыг зохион байгуулж буйг онцлохын зэрэгцээ цаашид тогтмол зохион байгуулахыг тэмдэглэв.


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Хууль бүтээх урлаг” сэдвээр, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Уянга “Парламентын судалгааны арга зүйн онцлог” сэдвээр илтгэл тавилаа.

“Хууль бүтээх урлаг” сэдэвт илтгэлд Тамгын газрын албан хаагч бүр хуулийн төсөл боловсруулагч гэдгийг онцолж, хуулийн төсөл боловсруулагч хүний эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлага зэрэг сонирхолтой мэдээллүүдийг хуваалцсан бол “Парламентын судалгааны арга зүйн онцлог” сэдэвт илтгэлээр парламентын судалгааг чанартай хийх онол, арга зүйг хэрхэн эзэмших талаар танилцуулав. 


Энэ үеэр “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Г.Наранбаатар “Стресс менежмент, цагийн менежмент” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.   

Төгсгөлд нь илтгэгчдийн мэдээлэлтэй холбогдуулж асуулт, хариулт өрнөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл