Цэс

Холбоо барих

БОХХААБХ даргад нэр дэвшүүлэх тухай санал, дүгнэлт

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЭХ ТУХАЙ АСУУДЛААРХ

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ

САНАЛ, ДҮГНЭЛТ

 

 

2020 оны 07 дугаар                                                                                     Улаанбаатар                                                                                      

сарын 9-ний өдөр                                                                                             хот

 

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг

 

            

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7дахь заалт17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулууныг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн, 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Хөдөө аж ахуйн хэлтэст агрономич, 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич, 1990-1997 онд “Хишиг агро” компанийн захирал, 1997-2012 онд “Дорнод гурил” хязгаардлагдмал хариуцлагатай компанийн захирал, 2000-2012 онд Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж, 2012 оноос Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

            Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн ХаянгаагийнБолорчулууныг нэр дэвшүүлсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

            Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

 

            ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ,

            УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                                         Б.БЕЙСЕН       

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл