Энэ зарлигийн зорилго нь хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгоход оршиж байгаа ажээ.
Зарлигаар Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгожээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлэх журмыг баталсан байна.
Үүгээр хайгуулын ажлын зардал, төлбөр тооцох үндсэн аргачлалыг тогтоосны зэрэгцээ байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх эрх, үүрэг, гэрээ байгуулах, хэрэгжүүүлэх түүний биелэлтэд хэрхэн хяналт тавьж, тайлагнах зэрэг асуудлыг журамлажээ:
Мөн дугаарт Мөнгөн шагнал олгох тухай, Гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.
Үүнээс гадна Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай, Улсын төсвийн 2013 оны хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг баталгаажуулах тухай, Хурдан морины бүсийн уралдааны 2014 оны хуваарийг тогтоох тухай, Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2014 оны 03 дугаар сарын 17