Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 05 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлжээ.

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг; “инновацийн үйл ажиллагаа” гэж инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий арга хэмжээг; “гарааны компани” гэж инновацийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг гэж ойлгоно хэмээн тодорхойлжээ.  

Түүнчлэн “инновацийн дэд бүтэц” гэж инновацийн үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийн болон бусад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зохион байгуулалтын бүтэц, барилга байгууламжийг; “зөвлөх компани” гэж эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэд байгуулагдсан гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх бусад этгээдэд гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг борлуулах зорилгоор байгуулагдсан компанийг хэмээн ойлгохоор тодорхойлсон байна. Уг гарааны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.2-т заасан эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож болно хэмээн заасан бөгөөд гарааны компанийн олон нийтэд хувьцаа санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, гарааны компанийн олон нийтэд санал болгох нийт хувьцааны болон нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох юм байна.

Мөн дугаарт  Журам батлах тухай, “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам” батлах тухай, Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрын байршил, хэмжээг тогтоох тухай, Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар болон­ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл