Цэс

Холбоо барих

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2020.01.13/

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙНАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2020.01.13/

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийгУлсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12.40 цагт Төрийн ордны В танхимд  хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Мурат, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Х.Шүрэнцэцэг, Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Н.Наранцогт, зөвлөх С.Эрдэнэчимэг, референт  Г.Алтанцэцэг нар оролцлоо.

                                        Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд санал нэгтэй дэмжсэн тул хуулийн төсөл болон тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

                                                                

                                        Хуралдаан 13.15 цагт өндөрлөв.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл