Цэс

Холбоо барих

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2020.01.20/

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх,  санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 11.40 цагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хуралдав.

    Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн,Д.Мурат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний  үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, Худалдаа, нийтийн хоолны хэлтсийн мэргэжилтэн Б.Даваадулам, Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрынмэргэжилтэн Б.Уранчимэг, О.Уянга, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Бямбатогтох, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Стратеги төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Уламбаяр,  Байгаль орчин, аялал жуучлалын яамны Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү, Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Н.Наранцогт, зөвлөх С.Эрдэнэчимэг, референт  Г.Алтанцэцэг нар оролцлоо.

    Хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд санал нэгтэй дэмжсэн тул хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

    Мөн Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.АмарзаяаБайгаль орчин, аялал жуучлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран “Хувиргасан амьд организм түүнээс гаралтай түүхий эдийг бүртгэх, эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тавих” журмыг яаралтай батлан гаргах үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. 

                                        Хуралдаан 13.10 цагт өндөрлөв.


БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл