Цэс

Холбоо барих

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд болон байнгын хороодын ажлын албаны ажилтнууд оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд “Хилийн боомтын тухай хуулийн төсөл”-ийн үзэл баримтлал, хилийн боомтын эрх зүй, зохион байгуулалт, бүтцийн асуудлууд болон худалдааг хөнгөвчлөх асуудал төсөлд хэрхэн тусгагдсан талаар асуулт асууж, саналаа хэлж оролцлоо. Ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүд ажлын дэд хэсэгт орсон, хилийн боомтод хяналтын үйл ажиллагаа явуулдаг газрын ажилтнуудад дараагийн долоо хоногт болох ажлын хэсгийн хуралдаанд боомтын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн тэнцвэрийг хэрхэн хангах, худалдааг хөнгөвчлөх, боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгах зэрэг асуудлаар 2 танилцуулга бэлтгэх үүрэг өглөө.



Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл