Цэс

Холбоо барих

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ ДЭЭР ЗАРИМ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16:30 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей удирдан, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Б.Наранхүү, ажлын хэсгийн холбогдох бусад хүмүүс болон байнгын хороодын ажлын албаны ажилтнууд оролцлоо. Ажлын хэсгээс гарах санал, дүгнэлт зөвлөмжийн төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулахаар болов.



Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл