Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 10 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг нийтэлжээ. Уг хуулиар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг баталсан бөгөөд тэрхүү хэлэлцээрийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай , Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Түүнчлэн Үндэсний хөтөлбөр батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолоор “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-уудыг баталсан бөгөөд дээрх журмуудтай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл