Цэс

Холбоо барих

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.  Энэ удаа “Монгол-германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь ашигт малтмалын салбарын болон боловсруулах үйлдвэрийн эрэлтэд нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэх, Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар институцийг байгуулах цогц шийдлийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон баталснаар “Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн хүрээнд хэрэгжих томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 7 сая еврогийн санхүүжилтээр их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай номын сангийн барилга барихаар төлөвлөсөн. Сургуулийн хотхонд Монголын талын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр оюутны байрыг барьж байгуулна. 

Зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө. 

 

Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл