Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.02.02/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

                 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 20/20 тоот хамтарсан тогтоолоор байгуулагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 16.00 цагт 334 тоот танхимд хуралдав.

                Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, А.Бакей, С.Ганбаатар, С.Одонтуяа, С.Эрдэнэчимэг нар болон БОХХААБХ-ны ахлах зөвлөх Д.Энхбат, зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Б.Баярмаа, Уул, уурхайн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболд, УУЯ-ны хууль тогтоомжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Шаравсампил, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Отгонлхагва, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Дотоод хяналт, аудитын хэлтсийн дарга Б.Бямбадагва, Эрх зүйн тасгийн дарга С.Дашдаржаа, ахлах мэргэжилтэн Ц.Золзаяа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ө.Сумьяабаатар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, мэргэжилтэн Э.Анхбаяр, М.Отгонтөгс нар оролцов.

              Ажлын хэсэг нийт 4 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, найруулгын 3 санал гаргасныг Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуралдаан 17.35 цагт өндөрлөв

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ

АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл