Монгол Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дунд уламжлал болсон “Улсын Их Хурлын шилжин явах цом 2018” тэмцээн спортын долоон төрлөөр долоон өдөр үргэлжилж, өнөөдөр /2018.05.26/ аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагууд болох Монголбанк, Авилгатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчид хөлбөмбөг, шатар, билльярд, дартс, ширээний теннис, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Багийн дүнгээр 29 оноогоор Авлигатай тэмцэх газар гуравдугаар байр эзэлсэн бол 23 оноотойгоор Үндэсний статистикийн хороо хоёрдугаар байр, Монголбанк 17 оноогоор тэргүүн байрны эзэн боллоо. Харин шилдэг тоглогчоор хөлбөмбөгийн төрөлд Монголбанкны ажилтан С.Мөнх-Эрдэнэ, гар бөмбөгийн төрөлд Үндэсний аудитын газрын ажилтан П.Золбаяр, сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Монголбанкны ажилтан М.Марта, шилдэг эрэгтэй тоглогчоор УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Баясах нар тус тус шалгарлаа.
“Улсын Их Хурлын Цом - 2018” тэмцээний дүн:
Байгууллагын нэр |
Хөл |
Шатар |
Билльярд |
Дартс |
Ширээний |
Гар |
Сагсан эм / эр
|
Багийн дүнгээр |
|
УИХ-ын Тамгын газар |
|
|
3-р байр |
|
3-р байр |
|
|
2-р байр |
|
Монголбанк |
1-р байр |
2-р байр |
|
1-р байр |
1-р байр |
1-р байр |
1-р байр |
1-р байр |
1-р байр |
Үндэсний статистикийн хороо |
|
3-р байр |
2-р байр |
2-р байр |
2-р байр |
2-р байр |
2-р байр |
|
2-р байр |
Үндэсний аудитын газар |
3-р байр |
1-р байр |
|
|
|
3-р байр |
|
|
|
Авлигатай тэмцэх газар |
2-р байр |
|
1-р байр |
3-р байр |
|
|
|
3-р байр |
3-р байр |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
|
|
|
|
|
3-р байр |
|
|
Ширээний теннисний төрөлд УИХ-ын Тамгын газар 3-р байр
Билльярдны төрөлд УИХ-ын Тамгын газар 3-р байр
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд УИХ-ын Тамгын газар 2-р байр
"УИХ-ын Цом - 2018"-ын шилдэг тамирчид
"УИХ-ын Цом - 2018"-ын эзэн Монголбанк
УИХ-ын Тамгын газрын хөгжөөн дэмжигчид
"УИХ-ын Цом - 2018"-д оролцсон УИХ-ын Тамгын газрын хамт олон
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс оролцон нийт тамирчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.