Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнөөдөр /2019.07.04/ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг бий болгож буй үйл явцтай танилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар тус төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар болж, энэ оны гуравдугаар сараас тендерт шалгарсан “Ванхүү” ХХК барилгын ажлыг эхлүүлэн 3 давхар олон тохилог өрөө тасалгаа бүхий барилгыг дуусган, хэдхэн хоногийн дараа улсад хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, “Ийм төв байгуулах санаачилга гаргаж, төсөвт
хөрөнгө мөнгө тусгуулж, бүрэн дуусгахад идэвхиийлэн ажилласан М.Оюунчимэг
гишүүнд болон энэ жилийн төсөвт тусгагдсан арга хэмжээг ийм богино хугацаанд бодитой
ажил болгосон барилгын гүйцэтгэгч компанийнханд талархаж байна.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн гэсэн нэгдсэн байртай болох нь олон талын ач холбогдолой. Аймаг, дүүрэг, сумдад ийм төвүүдийг байгуулах ажлын үлгэр жишээ эхлэл нь энэ ажил болох юм байна. Цаашид төвийн үйл ажиллагаа жигдэрч, энд олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэл явуулж, өсөж өндийж, зах зээлд танигдаж, бүтээгдэхүүнээ борлуулж дунд, том үйлдвэр болж дэвжих гарааг тавина.
Үйл ажиллагаа нь эхэлсний дараа манай яам мэргэжлийн талаас байнга дэмжиж туслана. Том үйлдвэрүүдтэй хоршиж ажиллах, олон улсын зах гээлд гарахад, жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлд хамрагдахад бодлогын хэмжээнд тасралтгүй хамтарч ажиллана. Энэ бололцоо нөхцөл нээлттэй. Үйл ажиллагаагааг нь идэвхитэй явуулах тал дээр салбарын яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал. Ингэснээр цаашид үйлдвэрлэгчидтэй илүү ойр ажиллах шинэ хэлбэр болно гэж бодож байна. Энэ жишгээр манай бусад гишүүд ажиллаасай” гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, “Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 780 өрх хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэдний маань хүсэж, хүлээж байгаа зүйл бол үйл ажиллагаа явуулах байр байдаг. Тиймээс өрхийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлагаар холбогдох газруудтайгаа хамтраад гэр хороололд өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болж байна” гэв.