Цэс

Холбоо барих

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын 68 дугаар тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг хавсралтаар баталсан билээ. 

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг өнөөдөр /2019.06.26/ хуралдлаа.


Хурлыг дэд ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав даргалж, гишүүд  Үндсэн хууль судлаач О.Машбат, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн шинжээч Э.Баттогтох нар оролцлоо.


Дэд ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орсон гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлага, тогтвортой байдалтай холбоотой асуудлаар ажлын хэсгийн гишүүдээс гаргасан болон иргэдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцэн, ажлын дэд хэсгийн тайлбар үндэслэлээ боловсруулж, санал дүгнэлтээ Ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл