Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 19800 иргэн санал ирүүлээд байна

Улсын Их Хурлын гишүүд өнгөрсөн долоо хоногоос орон нутаг, тойрогтоо ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар   иргэд,  олон нийтэд танилцуулж, тэдний саналыг хүлээн авч эхэлсэн.

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлаар Улсын Их Хурлын 40 гаруй гишүүн  сум, хороо, баг болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад нийтдээ 150 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэд олон нийтийн саналыг хүлээн аваад байна.



06 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах төсөлтэй 19800 иргэн танилцаж, дөрвөн багц сэдвийн хүрээнд тусгах саналаа ирүүлээд байна. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл