Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.02.19-2024.02.25)


Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Макро эдийн засгийн загвар, түүний хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, илтгэл хэлэлцүүллээ. Оролцогчид илтгэлүүдийн талаар тодруулж, Монгол Улсад ашиглаж буй загваруудын давуу ба сул тал, түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөлдөв2024.02.19 https://www.parliament.mn/nn/51915/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, Иргэд Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг Улсын Их Хурал анхааралдаа авахаар болсон гэв. 2024.02.19 https://www.parliament.mn/nn/51917/



Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Ирэх гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд тодорхой хяналт, шалгалтын ажил болоод, энд дурдагдсан асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах болно хэмээв2024.02.19  https://www.parliament.mn/nn/51918/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга, Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстойг онцлов. 2024.02.19 https://www.parliament.mn/nn/51920/



Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэр дундаа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, татварын орчны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо. Энэ үеэр тэрбээр, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгодог болохыг тэмдэглэв.

2024.02.21 https://www.parliament.mn/nn/51922/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Газрын тухай болон Ашигт малтмалын зөвшөөрөл олгох асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулахад бэлтгэх үүрэг, чиглэлийг дэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох байгууллагуудад өглөө. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга, Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулахыг мэдэгдэв. 2024.02.21 https://www.parliament.mn/nn/51923/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад уригдан оролцлоо. Тэрбээр “Цэгцрэх хөдөлгөөн” сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулав. 2023.02.22 https://www.parliament.mn/nn/51926/



Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сан нь Монголд парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв. 2023.02.23 https://www.parliament.mn/nn/51927/



Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уг арга хэмжээнд бүх яам, тамгын газрын удирдах албан тушаалтнууд, олон нийт, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо. 2024.02.23 https://www.parliament.mn/nn/51928/



Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал манай улсад болж байна. Тус хуралд хүрэлцэн ирсэн Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чун Юй Ён тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал нар хүлээн авч уулзлаа.

2024.02.23 https://www.parliament.mn/nn/51929/



Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд оролцож, дуу хоолойгоо нэгтгэн, бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох байна. Улсын Их Хурлыын дарга Г.Занданшатар тус хуралд оролцож, үг хэллээ2024.02.24 https://www.parliament.mn/nn/51930/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл