Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.12.18-22)

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудал, гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авав. Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна.  2023.12.18 https://www.parliament.mn/nn/51563/


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой  борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт, “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд болон бусад гэрээ гэсэн 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалж, энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. 2023.12.19  https://www.parliament.mn/nn/51573/


Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2023.12.19  https://www.parliament.mn/nn/51578/


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 69.2 хувь нь Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн хуралдаанаар “Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаар”-х мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос холбогдох тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй хэмээн үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь "Өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. 2023.12.19 https://www.parliament.mn/nn/51576/


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүнээс Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2022 оны 03 оны 23-ны өдөр өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тусгасан уг тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь батлахыг дэмжлээ. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов. 2023.12.19 https://www.parliament.mn/nn/51582/


Улсын Их Хурлын Ниймийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2023.12.19 https://www.parliament.mn/nn/51583/


Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханы санаачилгаар түүхч, эрдэмтдийн хамтран бүтээсэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” номын нээлтийг өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд хийв. 2023.12.20 https://www.parliament.mn/nn/51587/


Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлаж, 18 гэрчийг дуудан оролцууллаа. 2023.12.20 https://www.parliament.mn/nn/51584/ 


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар баталж, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023.12.20 https://www.parliament.mn/nn/51586/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён М.Игавахара-г хүлээн авч уулзлаа. 2023.12.20 https://www.parliament.mn/nn/51588/


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хоёр хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2023.12.20 https://www.parliament.mn/nn/51593/


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. 2023.12.20 https://www.parliament.mn/nn/51594/


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2023.12.20 https://www.parliament.mn/nn/51595/


Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, 68 гэрчийг дуудан оролцуулав. 2023.12.21 https://www.parliament.mn/nn/51596/


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 2023.12.21 https://www.parliament.mn/nn/51598/


Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”,  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. 2023.12.21 https://www.parliament.mn/nn/51604/




Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар НББХ-нд шилжүүлэв. 2023.12.21 https://www.parliament.mn/nn/51605/


Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж, сонсголоор хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаарх 6 сэдэв болон  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаарх 2 сэдвийн хүрээнд хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлав. 2023.12.22  https://www.parliament.mn/nn/51607/


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолыг батлав. 2023.12.22  https://www.parliament.mn/nn/51609/


“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” эмийн чанар, үнийн өсөлтийн талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа талаар мэдээлэл хийв. 2023.12.22  https://www.parliament.mn/nn/51610/


Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Мөн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. (2023.12.22) https://www.parliament.mn/nn/51612/


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийг төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2023.12.22  https://www.parliament.mn/nn/51611/


Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хариулж, мэдээлэл хийв. 2023.12.22  https://www.parliament.mn/nn/51615/


Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар Монголын бизнесийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав. 2023.12.22 https://www.parliament.mn/nn/51627/


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ 51-262528 утсаар болон [email protected] хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлэх аж. 2023.12.22  https://www.parliament.mn/nn/51624/


Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт 9 өдрийн турш зохион байгуулж, өндөрлөв. 2023.12.22  https://www.parliament.mn/nn/51617/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл