Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ 7 хоногт: 2023.05.22-2023.05.28


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 20 дахь дугаарт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зэрэг хууль тогтоомжуудыг нийтэллээ.

2023.05.22 https://www.parliament.mn/nn/30187/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар харилцан санал солилцлоо.

2023.05.22 https://www.parliament.mn/nn/30189/



Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 2023.05.22 https://www.parliament.mn/nn/30194/



Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын Хуульчдын холбооШвейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ. 

2023.05.24 https://www.parliament.mn/nn/30202/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын хамтаар Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо.

2023.05.24 https://www.parliament.mn/nn/30208/



Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.  2023.05.25 https://www.parliament.mn/nn/30209/



Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын Хуульчдын холбооШвейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг тус сургалтад оролцогчид өндрөөр үнэллээ.  2023.05.25 https://www.parliament.mn/nn/30217/



Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр” 33 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 26-28-ны өдрүүдэд тохиов. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсоор нээлээ. 2023.05.26 https://www.parliament.mn/nn/30221/



Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцын мэдээлэл… 2023.05.26 https://www.parliament.mn/nn/30222/



Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын Үндэсний номын сантай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталоги хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана. 2023.05.26 https://www.parliament.mn/nn/30219/



Анх удаа зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт гурван өдөр үргэлжилж, оролцогчид гэрчилгээгээ гардан авлаа. Энэ үеэр “Парламентын боловсрол” хөтөлбөрийн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулж, төгсгөлийн хичээлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар орлоо.  

2023.05.26 https://www.parliament.mn/nn/30224/



Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нэгдсэн чуулган буюу хаалтын үйл ажиллагаа Төрийн ордонд эхэллээ.  2023.05.27 https://www.parliament.mn/nn/30225/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан Гадаад харилцааны яаманд боллоо. 2023.05.27 https://www.parliament.mn/nn/30226/



“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа “Чингис хаан” хаад язгууртны музейд боллоо. 2023.05.28 https://www.parliament.mn/nn/30227/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл