2018 он 8 мэдээ

СТ-18/220 Газрын тосны орлогыг олборлолт явагдаж буй бүс нутагт хэрхэн хуваарилдаг талаарх бусад орнуудын туршлага

2018-10-16

Өнөө үед байгалийн баялгийн орлогыг хуваарилах асуудал дэлхий нийтийн хувьд чухал асуудлын нэг болсон бөгөөд түүнийг хэрхэн хуваарилах арга зам улам боловсронгуй болж байна. Улс орон бүр байгалийн баялгийг хуваарилах тогтолцоог нэвтрүүлэхдээ тухайн улс орны онцлог ..

СТ-18/219 Гадаадын зарим орны түрээсийн харилцааны эрх зүйн зохицуулалт

2018-07-17

Энэхүү судалгаанд гадаадын зарим орны түрээсийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Канад зэрэг орнуудын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалсан болно. Судалгаанд хамрагдсан орнуудад түрээсийн ..

СТ-18/218 Төсвийн хараат бус байгууллагын эрх зүйн орчны харьцуулсан судалгаа

2018-06-29

Энэхүү судалгаанд төсвийн хараат бус байгууллага (ТХББ) бүхий зарим улсын (Австрали, Гүрж, ИБУИНВУ, БНСУ, Швед, Финланд) ТХББ-ыг зохицуулж буй эрх зүйн орчны хүрээнд судалсан. Судалгаанаас үзэхэд, улс орнуудын ТХББ-ын тоо сүүлийн 10 жилд эрчимтэй нэмэгдэж, ..

СТ-18/215 Төрийн мэдлийн банкууд, тэдгээрийн үйл ажиллагааны онцлог, эрх зүйн орчны талаарх харьцуулсан судалгаа

2018-06-05

Төрийн банк гэж төрөөс бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шууд болон шууд бусаар хувьцааг нь эзэмших буюу үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг банкийг хэлнэ. Дэлхийн ихэнх орнуудын Төв банк нь төрийн банк байх бөгөөд капитал болон өмч хөрөнгө нь төрийн мэдэлд байдаг учраас ашгийн төлөө бус, үндэсний ..

CT-18/404 Казахстан Улсын ашигт малтмалын нөөц ашигласны татвар (роялти)-ын хувь хэмжээ

2018-05-11

Ашигт малтмалын нөөц ашигласны татварын ерөнхий хувь хэмжээ 15 хувь байна. Газрын тос, түүхий хийн олборлолт хэмжээ, зарим ашигт малтмал болон түүхий эдийн төрлөөс хамаарч 0-18 хувиар тогтоосон байна.

СТ-18/212 Гадаадын зарим орны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаарх зохицуулалт

2018-05-09

НӨАТ-ын эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг бууруулахгүй байх зорилгоор татвараас зайлсхийх явдлыг багасгах, далд эдийн засгийг хумих, татварын бааз суурийг нэмэгдүүлэх болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс НӨАТ-ын буцаан олголтыг улс орнууд хэрэглэж байна.

СТ-18/205 Казахстан Улсын газрын хэвлий, түүнийг ашиглах тухай хууль: 2010, 2017 оны хуулийн харьцуулалт

2018-05-04

Бүгд Найрамдах Казахстан Улсын Газрын хэвлий, түүнийг ашиглах тухай хууль тогтоомжийн хөгжлийг хэд хэдэн үе шатанд хуваан үздэг. Тус улсад газрын хэвлийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан бие даасан хууль батлагдсанаас хойш эрх зүйн орчныг чангатгасан, үүний дараа гадаадын хөрөнгө ..

СТ-18/208 Оюуны өмчийн үнэлгээ ба эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бусад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалт

2018-04-16

Судалгаанд АНУ, Израиль, Финланд, Сингапур, БНХАУ, Нидерланд, Норвеги зэрэг орнуудын оюуны өмчийн үнэлгээний зохицуулалт болон эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдсон хууль эрх зүйн орчныг судалсан болно. Судалгааны явцад дээрх орнуудын оюуны өмчийн холбогдох хуулиудыг судлан үзэхэд оюуны ..