Төрийн ордон 4 мэдээ

Монгол төрийн ёсны эрхэм байдал, залгамж чанар гүн хүндэтгэлийг дэлгэрүүлэн хөгжүүлж дэлхий дахинд өнөөгийн монгол үндэстний биеэ даасан тусгаар төр улсын оршин байх эх суурийг тавьсан аугаа их эзэн Чингис хааны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор”-ыг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Цогцолбор нь Их Монгол улсын хаад Чингис, Өгэдэй, Хубилай нарын баримал, Зүүн түмний захирагч Мухулай, Баруун түмний захирагч Боорчи нарын морьт хөшөө, НТӨ VII зуунаас НТ XIV зууны эхэн үеийг хүртэлх монгол нутаг дахь угсаа соёлын бүсчлэл, төрт улсуудыг тэмдэглэж, Их Монгол Улсын идэвхитэй явуулсан олон удаагийн байлдааны явцад Монголын Эзэнт Гүрэн хэрхэн бүрэлдсэн түүхийг илэрхийлэх хоёр хэсэг бүхий шилэн галлерейг багтаасан томоохон хөшөөт цогцолбор юм. Цогцолборын ерөнхий архитектор М.Цэлмэг Хөшөө, баримлуудын зохиогч, уран барималч Л.Болд (МУУГЗ)

Хуралдааны танхимууд

Төрийн ордны 1957 оны өргөтгөлөөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг барьж, анх кино үзвэр болон дайллага цайллагын зориулалтаар хэрэглэж ирсэн байна.1990 оны анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлаас Улсын Бага Хурал байгуулагдахад уг танхимыг хуралдааны болгон ..

Төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолбор

Монгол төрийн ёсны эрхэм байдал, залгамж чанар гүн хүндэтгэлийг дэлгэрүүлэн хөгжүүлж дэлхий дахинд өнөөгийн монгол үндэстний биеэ даасан тусгаар төр улсын оршин байх эх суурийг тавьсан аугаа их эзэн Чингис хааны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны

Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр

Энэхүү цогцолборт байгуулагдсан дахин давтагдашгүй онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх ..

Бусад

Төрийн ордны тухай хуулинд заахдаа Төрийн ордон бол Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд ..