Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсгүүдийн хуралдааны тойм

  2015-04-14 01:00  179

1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн  Д.Зоригт, Д.Ганбат нар болон холбогдох яамны төрийн нарийн бичгийн дарга, албан тушаалтнууд оролцов.

Байнгын хорооноос тогтоолын төсөл санаачилж үндсэн чиглэлийн төслийг боловсруулж биелэлтийг үнэлэх, дүгнэх үйл явцтай холбоотой одоогийн практик, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн газарт өгөхтэй холбоотой тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов.

2.Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороодын 2014 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15.30 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, А.Тлейхан болон  Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн  хороодын дарга, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Гишүүд Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны   холбогдох хүмүүсээс асуулт асууж, тодруулга, тайлбар авч лхагва гарагт хуралдах Байнгын хорооны хуралдаанаас дээрх байгууллагуудад өгөх үүрэг, чиглэлийн талаар тохиролцлоо. 

  3.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг Эдийн засгийн байнгын хороо 2015 оны 04 дүгээр сарын 1З-ны өдрийн 13.00 цагаас “Г” танхимд зохион байгуулав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, гишүүн Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Д.Зоригт, А.Тлейхан нар оролцож, 100 хувийн ирцтэй байлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар тогтоолын төслийн талаар товч мэдээлэл хийж, гишүүд асууулт асууж, тодруулга авлаа.

Ажлын хэсгийн ахлагч дэд ажлын хэсгийг байгуулж, цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл, үүрэг даалгавар өглөө.

Дараагийн ажлын хэсгийн хуралдааныг жич зарлахаар  тогтов.

 

Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба


  2016-09-22 10:47  179