“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн 2012 оны 29 дугаарын тойм

  2012-08-10 00:00  393

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай болон Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Мөн анхдугаар чуулганыг товлон зарлах тухай болон Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох, чөлөөлөх, Шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай, Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ.                                        

Журам батлах тухай, Тэмдэглэлт өдрийн тухай, Говийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги батлах тухай, Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх,   аж   ахуйн    нэгжид   худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Төмөр замын суурь бүтцийг барих концессын гэрээний тухай, Монгол Улсын хувьцааг нэмэгдүүлэх  тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд энэ удаагийн дугаарт нийтлэгдлээ.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, хяналт тавьж ажиллахыг, Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, зарцуулах, тайлагнах журмуудыг  Журам батлах тухай тогтоолоор баталсныг нийтэлж байна.  

Тэмдэглэлт өдрийн тухай тогтоолд Монгол Улсад 5 дугаар сарын 29ий өдрийг “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоожээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2012 оны 8 дугаар сарын 7


  2016-09-22 10:48  393