Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдлаа

  2019-07-09 14:13  129

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг өнөөдөр /2019.07.09/ хуралдлаа.


    Энэ өдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах журмыг тусгасан Үндсэн хуулийн 43.1 дэх хэсгийг өөрчлөн найруулах талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг хэлэлцэв.

    Хуулийн төслийн дээрх хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан бөгөөд дэд ажлын хэсгийн гишүүд тэрхүү тоон босгыг өндөрсгөх нь зүйтэй гэж үзсэн Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн саналыг дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ.

    Ингээд ажлын дэд хэсгийн саналын томьёоллыг боловсруулан үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2019-07-09 12:57  129