Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.08.30-09.03/

  2021-09-06 12:41  268


2021.08.30. Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченгтэй уулзлаа. Хуулийн төсөл боловсруулах https://lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд санал өгөх https://lawforum.parliament.mn цахим системийн англи хэл дээрх хувилбарыг хөгжүүлснээр хоёр улсын гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг Х.Булгантуяа гишүүн уулзалтын үеэр танилцуулав. http://parliament.mn/n/qyzon

2021.08.31. Улсын Их Хурлын гишүүн  Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Адилбаев Жалгас Жумаевичийг хүлээн авч уулзав. Талууд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Дунд голын гудамжийг Казахстаны нэрэмжит гудамж болгох тухай төслийн талаар санал солилцов. http://parliament.mn/n/qrzon

 

2021.09.01. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021-2022 оны хичээлийн жилийн нээлтэд зориулж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр, энэ жилээс эхлэн улсын хэмжээнд ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн МИНИ ПАРЛАМЕНТ ажиллуулахаар төлөвлөж байгааг дуулгав. http://parliament.mn/n/qezon

2021.09.01. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн Налайх дүүрэг дэх ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулиудад  дээд боловсролын шинэчлэл чухал байр суурь эзэлж байна. Бид салбарынхны байр суурийг сонсохын тулд шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, санал авах зэргээр хуулийн шинэчлэлийг хийнэ. Тиймээс сургуулийн удирдлага, багш нарын санал бодол хамгийн чухал гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлж байв. http://parliament.mn/n/qwzon


  2021-09-06 12:41  268