Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.10.30) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа тэмдэглэж, Монгол, Францын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.


Найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад ноён Элчин сайд Филипп Мэрлин хариу талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр, цаашид худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж буйгаа дуулгасан юм. Мөн бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг Монгол Улс руу татах нь чухал болохыг онцолсон.

Энэхүү уулзалтын үеэр талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл