Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны талаарх товч тойм /2013.05.13/

  2013-05-13 00:00  180
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас 334 тоот өрөөнд болов.
Ажлын дэд хэсгийн хуралдаанаар тухайн хуулийн төслийн үндсэн асуудлын нэг болох цагдаагийн байгууллагын тогтоолцооны асуудлын талаар нарийвчлан хэлэлцэв. Тухайлбал, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага гэсэн ойлголт хэт ерөнхий байгаа бөгөөд Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлээс Тавин есдүгээр зүйлийн заалттай хэрхэн уялдаж байгаа талаар дэд хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон гишүүд асуулт асууж, хэлэлцсэн юм. Түүнчлэн “нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг” хаанаас байгуулах асуудал тодорхой бус байгааг анхаарах, цаашид Засгийн газрын ажлын хэсэгт цагдаагийн байгууллагын тогтолцооны асуудлыг Үндсэн хуулийн заалттай уялдуулан томъёолж дараагийн хураалдаанд саналаа бэлтгэж ирэхийг зөвлөсөн болно.

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

  2016-09-23 02:46  180