Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 22 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг нийтэллээ.

Энэ хуулиар эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ, хэрэглээний үнийн индексийн түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, өсөлт, улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ зэргийг баталжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус нийтлэв.

Мөн дугаарт нийтлэгдсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд, "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн хэсгийг нэмсэн байна. Үүнээс гадна энэ хуулийн 40.2-т заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын хэмжээг Засгийн газар тогтоох ажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай”, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Үүнээс гадна “Нэрэмжит тэтгэлгийн журам шинэчлэн батлах тухай”, “Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай”, “Журамд нэмэлт оруулах тухай”, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” зэрэг Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл