Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тойм

  2014-04-21 00:00  182

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14.20-17.30 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нийт 79 саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахыг ажлын дэд хэсэгт даалгалаа.


Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Б.Батчимэг

 


  2016-09-22 08:49  182