Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13.00 цагт “Г” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Баярсайхан, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал, дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Сангийн дэд сайд С.Пүрэв, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн,  Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд, Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан, Хууль, эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос бэлтгэж ирсэн саналын томьёолол тус бүрээр ярилцаж, мөнгөний бодлогын хавсралтад болон тогтоолд зарим нэмэлт, өөрчлөлтүүд оруулах  саналуудыг  Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

 

Эдийн засгийн байнгын хорооны Ажлын албаны референт Д.Цэцэгмаа

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл