Цэс

Холбоо барих

Байнгын хорооны ажлын хэсэг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдааны танхимд хуралдав.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдааны танхимд 14.00 цагт эхлэв. 

    Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Цолмон, Н.Энхболд болон ажлын дэд хэсгийн гишүүд болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын албаныхан оролцов.

    Хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цэргийн албаны тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай төслүүдийн талаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн ярилцаад, Ажлын хэсгийг дахин хуралдуулахаар тогтож, энэ өдрийн хуралдаан 18.00 цагт өндөрлөв.  

 

            Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

                        Ажлын алба 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл