МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов дараалал 2021.01.18-22

  2021-01-15 10:46  2771

                                                                                                                                                                          Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 

               2021.01.15-ны өдрийн хурлаар батлав. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НААС 22-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ,

БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт: 


  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт: 


  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Зөвшөөрлийн  тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 201 тоот өрөөнд;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

01 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт:


  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт: 


  • “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын 5 дахь заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:


01 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт:


1.Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:


                                                                      /Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./


Хэлэлцэх асуудал:


  • Дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл.


01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт: 


1.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:


/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./


Хэлэлцэх асуудал:


  • Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:


01 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт: 


1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:    


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


4.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт: 


1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


  • Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/;
  • Бусад.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 13.00 цагаас эхэлж бэлтгэл 

хангагдмагц хуралдаан 14.00 цагт эхэлнэ/


01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт 14.00 цагаас: 


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 


/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл 

хангагдмагц хуралдаан 10.00 цагт эхэлнэ/


01 дүгээр сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./




ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР


  2021-01-15 13:34  2771