Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-08-21 11:08 Уншсан: 86


Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай,  Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тодорхойлолт, дүрэм, хадгалах, залах, цэнгүүлэх тусгай журам, Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн тодорхойлолт, дүрэм батлах тухай , Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрэм батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна.

Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Их эзэн богд Чингис хааны хараа ихт Хар сүлдийн залгамж, Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн мөн хэмээн зарлигт дурдсан бөгөөд Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Их эзэн богд Чингис хааны үеэс төр, цэргийн сүлд шүтээн болгосон хараа ихт Хар сүлдийн залгамж, онгон догшин шүтээн мөн хэмээжээ.

Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Монгол Улсад ганц байх бөгөөд түүнийг онголон дархалж, тахин шүтнэ. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг бөхийлгөх, унагах, дуурайлган хийх, сүлдэчээс бусад хүн хүрэх, хөдөлгөхийг цээрлэнэ хэмээн заажээ.

Бүх Цэргийн Их Хар Сүлд нь тусгайлан бэлтгэсэн өргөөнд байрлах бөгөөд түүнийг залах, тайлга хийх ёслол хүндэтгэлийн ажиллагааны талаар нарийвчлан заажээ.

Түүнчлэн Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн тодорхойлолт, дүрэм, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрэмтэй эмхэтгэлээс танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-08-23 11:08

Хуралдааны тов