Цэс

Холбоо барих

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.02) хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа даргалсан.

УИХ 2018 оны 02 дугаар сарын 01-ний нэгдсэн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.


Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжсэн тул Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл