“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 43 дугаарын тойм

  2018-11-20 14:47  43


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Хэлэлцээрт нэгдэн орох тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулиар Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд уг хэлэлцээрийг эмхэтэлд бүрэн эхээр нь нийтэлжээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д”  гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчилсөн бөгөөд уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсэн юм. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож болох юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-12-07 14:47  43