Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралдааны тойм

  2014-06-03 00:00  194

2014 оны 06 дугаар сарын 02,03-ын өдрүүдэд Эдийн засгийн байнгын хорооноос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 тоот тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болж, уг хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүд мэргэжлийн багийн хүмүүсээс холбогдох тодруулга авч, дэд ажлын хэсгийнхэнд зарим нэгэн үүрэг даалгавруудыг өглөө.

Мөн ажлын дэд хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллын жагсаалттай танилцаж, цаашид ажлын хэсэг үргэлжлүүлэн хуралдахаар тогтов.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.


  2016-09-22 09:04  194