Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн 2014.01.28-ны өдрийн хуралдааны тойм

  2014-01-28 00:00  174
Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16.00 цагт Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.
Ажлын дэд хэсгийн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 1-3 дугаар бүлгийг нэг бүрчлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн төслийн талаар танилцуулга болон хэлэлцсэн асуудлаар саналын томьёолол боловсруулахыг ажлын дэд хэсгийнхэнд даалгалаа.
Хуралдаан 18.40 цагт өндөрлөв.
Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Б.Батчимэг

  2016-09-22 08:28  174