Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15.00 цагт “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооны “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсэг хуралдаж, хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Зоригт, А.Тлейхан, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нар болон холбогдох бусад албаны хүмүүс байв.

Уг ажлын хэсгийн хуралдаанаар дэд ажлын хэсгээс болон МАН-ын бүлэг, бусад гишүүд, Төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг ярилцаж, мөн эдгээрээс гадна зарчмын томоохон 10 гаруй асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүдийн дэмжсэн дээрх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн боловсруулж 2013 оны 10 дугаар сарын 07-ны дотор бэлэн болгож ирүүлэхийг дэд ажлын хэсгийнхэнд үүрэг болгон, уг ирүүлсэн саналуудыг намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцүүлж, дахин ажлын хэсгийн хуралдаанаар оруулахаар тогтов.

2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15.00 цагт “Г” танхимд Эдийн засгийн Байнгын хорооны “Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаан болов. Уг хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдаас ирүүлсэн саналуудыг ярилцан, эдгээр ирүүлсэн саналуудыг хуулинд уг санаа нь туссан эсэх, нэмж авах боломжтой болон зарим нэгэн саналуудыг нь ажлын хэсгийн гишүүдээр хэлэлцүүлэхээр болов.





ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл